Энди Уорхолын зургуудыг хулгайд алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
jargal@montsame.mn
2015-09-11 14:45:12

ЛОС-АНЖЕЛЕС. /TASS/. Лос-Анжелес хотын төвд оршдог нэгэн компанийн офисоос Америкийн алдартай зураач Энди Уорхолын есөн бүтээлийг хулгайлсан этгээдийг тус хотын цагдаа нар эрэн сурвалжилж байна гэж телевизийн KTLA суваг мэдээлжээ.

Тус сувгийн мэдээлснээр, нийтдээ 350 мянга орчим доллароор үнэлэгдэх урлагийн бүтээлүүд хулгайд алдагдсан байна.

Уорхолын зургуудыг сүүлийн гурван жилийн хугацаанд хулгайлсан гэж цагдаа нар үзэж байгаа аж. Ингэхдээ эх хувийг нь хуурамчаар сольж байсан байна. Америкийн хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, зургууд хулгайд алдагдсан хэргийг энэ долоо хоногт тогтоожээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд