Жастин Бибер тайзнаа дахин гарчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ИНДИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 13 /BBC/. Канадын нэрт дуучин Жастин Бибер дэлхийн томоохон хөгжмийн наадмуудын нэг болох “Coachella”-ийн 2 дахь өдрийн гол уран бүтээлчээр тайзнаа дахин гарч, дурсамж сэргээсэн дуунуудаа толилуулжээ.
Тэрбээр мөн 12 настайдаа олонд танигдаж байсан үеийнхээ бичлэгүүдийг дэлгэцээр үзүүлж, YouTube-ийн шууд дамжуулалтын сэтгэгдлүүдэд хариу өгөх зэргээр үзэгчидтэйгээ харилцаж байлаа.
Ж.Бибер 2022 онд “Рамзи Хантын хам шинж” (Ramsay Hunt syndrome) буюу нүүрний мэдрэлийн саажилт туссаны улмаас “Justice” аялан тоглолтоо цуцалж байсан юм.
Тэрбээр 2025 онд гаргасан “Swag”, “Swag II” цомгийн дуунуудаараа тоглолтоо нээснийхээ дараа үзэгчдийг “дурсамжийн аялал”-д урьж, хуучны уран бүтээлүүдээ толилуулжээ.
Түүний энэхүү тоглолт нь өмнөх өдрийн гол зочин Сабрина Карпентерын бүжиг дэглэлт, нүсэр тайз засалт бүхий “Холливуд” хэв маягийн үзүүлбэрээс эрс ялгарч, илүү дотно, дурсамж сэргээсэн уур амьсгалтай болжээ.