Мөрөн сум золбин нохойн асуудлаа шийдэж чадахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-19 22:15:50

Хөвсгөл аймгийн Мөрөн хотын хэмжээнд сүүлийн жилүүдэд үргэлж яригддаг, үе үеийн Засаг дарга нарын шүдний өвчин болсон золбин нохойн асуудал жилийн 4 улирал дараалан яригдаж байгаа хэдий ч ямар нэгэн шийдэлд хүрч чадахгүй байна.

Нохой устгах төсөв хөрөнгийг жил бүр гарган устгадаг боловч үр дүнд хүрэхгүй байгаа бөгөөд сүүлийн үед сүрэглэн явах нохойноос айж зугатсан иргэд хальтирч унах, гэмтэх бэртэх тохиолдол ч гарчээ. Золбин нохойн асуудлыг шийдвэрлэхийн тулд Хот тохижуулах үйлчилгээний төвийн дэргэд нохойн албыг байгуулж эзэнтэй нохдыг пайзжуулах ажлыг хийж, пайзтай эзэнтэй нохойг усгахгүйн тулд нохой саатуулах түр байрыг барьж ашиглалтанд оруулсан боловч золбин нохойн тоо цөөрөх бус  нэмэгдсээр  байгаа ажээ.

Б.Гантуяа

 

 

Холбоотой мэдээ