Л.Гансүхийн өмгөөлөгч мэдээлэл өгөх хурлаа хойшлуулав

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-12-18 13:33:04

Өнөөдөр 11.00 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд Төв аймгийн урьдчилсан саатуулах төвд хоригдож байгаа Л.Гансүхийн өмгөөлөгчид мэдээлэл хийхээр товлосон байсан ч хойшлов.

Л.Гансүхийн өмгөөлөгч нар  " Үйлчлүүлэгчтэйгээ уулзах эрхийг АТГ-аас зөрчиж байгаа"  талаар Нийслэлийн прокурорын газар, ШШБЕГ болон ХЭҮК-т хандан албан бичгээр гомдол гаргасан хэдий ч ямар нэгэн тайлбар өгөхгүй байгаа талаар хэвлэлийнхэнд мэдэлэл өгөх гэж байсан аж. Гэвч хэвлэлийн бага  хурал хийхийн өмнөхөн  нэг өмгөөлөгчийнх бие нь муудсаны улмаас хурлыг  хойшлуулаад байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ