Ойрын хоёр өдөрт зам тээврийн 406 осол бүртгэгджээ

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-12-16 14:28:51

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Туул голын гүүрэн дээр өчигдөр үдээс хойш зам тээврийн ноцтой осол гарчээ.

"12-23 УНС" улсын дугаартай "Королла" машин Налайхаас Улаанбаатар хот руу явж байхдаа урсгал сөрөн давхиснаас "13-76 УБЦ" улсын дугаартай  "Поробокс" машинтай мөргөлджээ. Энэ ослын улмаас машинд явсан хүүхдүүд, жолооч нар хүндээр бэртэн гэмтсэн тул шууд ГССҮТ-д хүргэн эмчлүүлж байна.  

Цас хялмаалан замын хальтиргаа гулгаа их болсноос ойрын хоёр өдөрт зам тээврийн 406 осол бүртгэгджээ. Машинд дайруулах, шүргүүлснээс болж есөн хүн бэртэн гэмтжээ. Зөвхөн өчигдрийн байдлаар согтуугаар машин жолоодсон 60 иргэнийг саатуулсан байна. Тиймээс зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг ЗЦГ-аас анхааруулж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ