“Монголын цуутай бизнесмэнүүд” ном хэвлэгдэн гарлаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2007 онд “Монголын авьяаслаг бизнесмэнүүдийн нууц” хэмээх ном худалдаанд гарч, тэр жилдээ хамгийн их борлуулалттай буюу бэстселлер номоор шалгарч байсан цаг саяхан. Уг номыг “Маш нууц” сонины эрхлэгч О.Чинзориг эрхлэн гаргахаар шийдэж, өөрийн сэтгүүлч анд Ж.Батсүхийн хамтаар авьяаслаг бизнесмэнүүдийн амьдрал, арвин туршлага, уналт, босолтын түүхийг олны хүртээл болгосон билээ. Тэр цагаас хойш 11 жилийн дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 11-нд уг номыг “Маш нууц паблишинг” хэвлэлийн газраас эрхлэн шинэчлэн гаргажээ.
1935 өдөр