Монголын футзалын шигшээ баг БНСУ-ын багт 5:0-ээр хожигдлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-28 12:47:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази тивийн 2020 оны футзалын АШТ-ий урьдчилсан шатны ээлжит "Плэй Офф"-ын тоглолтоо Монголын шигшээ баг БНСУ-ын шигшээ багтай хийж хүчтэй өрсөлдөгчдөө 5:0-ээр хожигдлоо.


Ази тивийн АШТ-ий мөнгө, хүрэл медальтай Өмнөд Солонгосын эсрэг манай залуус энэ удаа довтолгоо сайтай байсан ч олж авсан боломжуудаа ашиглахдаа алдаа гаргаж байсныг МХБХ-ны багш, мэргэжилтнүүд хэлж байв.

С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай футзалын үндэсний шигшээ багийнхан анх удаа Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатны “Хэсгийн шат”-ыг давсан амжилттайгаар эх орондоо ирж байна.

Холбоотой мэдээ