Улаанбаатар хотноо 5 орны оюутан бөхчүүд хүчээ сорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-28 12:27:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор, ҮБТДС-ийн үүсгэн байгуулагч Г.Лхагвасүрэн агсны нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн оюутан, залуучуудын /1997-2002 он/ олон улсын тэмцээн 10 дугаар сарын 26,27-нд болов.


“Хүрд” компанийн спорт зааланд болсон тус тэмцээнийг ҮБТДС, МЧБХ, БТСГ, МҮОХ, “Хүрд” компани зохион байгуулсан юм. Тэмцээнд Монголын их дээд сургуулийн оюутнуудаас гадна ОХУ, БНХАУ, БНСУ, Австрали гэсэн таван орны 160 гаруй тамирчин эрэгтэйчүүдийн олимпын зургаан (57, 65, 74, 86, 97, 125 кг) жинд өрсөлдлөө.


ҮБТДС-ийн хамт олноос тус сургуулийн анхны чөлөөт бөхийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Оросоогийн Мөнхбат, гавьяат дасгалжуулагч Хангайн Намшир болон түүний гэргийд хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйл гардуулсан юм.


Багийн дүнгээр Монгол Улсын баг тэргүүлж, БНХАУ-ын ӨМӨЗО, БНСУ-ын баг хоёр, гуравдугаар байрт шалгарлаа. Тэмцээнийг зохион байгуулсан ҮБТДС-ийг ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга Ц.Цогтбаяр, ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Азийн наадам болон Азийн аварга, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгонцэцэг, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат, ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран, ДАШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Б.Шоовдор, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга тэргүүтэй Монголын чөлөөт бөхийн үе үеийн олон шилдэг тамирчин төгссөн юм.


Тэмцээний дүн:

57 кг-д: 1. Нармандахын Наранхүү /ҮБТДС/ 2. Цэвээнравдангийн Балжинням /Алдар/ 3. Даваанямын Төрбаяр /Мон-Алтиус/, Шижирбаатарын Эрдэнэ-Очир /Рояаль ОУДС/

65 кг-д: 1. Батдэлгэрийн Баттулга /ҮБТДС/ 2. Бямбасүрэнгийн Ууганбаяр /Баянхонгор/ 3. Цэнд-Аюушийн Дамдинпүрэв, Батболдын Энхбаяр /хоёул МУБИС/

74 кг-д: 1. Энхбаярын Бямбадорж /Баянхонгор/ 2. Чойжилсүрэнгийн Гэндэн-Яримпил /МУБИС/ 3.Олонбаярын Сүлдхүү /ҮБТДС/, Цэдэнбалжирын Баярсайхан /Рояаль ОУДС/

86 кг-д: 1. Баасандоржийн Цэрэндаш /ҮБТДС/ 2. Пүрэвбаатарын Тэлмэн /Политехникум/ 3. Зоригтбаатарын Баяржаргал /ҮБТДС/, Ким Пэ Рин /БНСУ/

97 кг-д: 1. Төмөрбатын Мөнгөншагай /ҮБТДС/ 2. Ядамжав /БНХАУ/ 3. Чинбатын Алтангэрэл /Аварга ДС/, Ганцоожийн Машидравжих /ҮБТДС/

125 кг-д: 1. Сүхбаатарын Сүхбат /Аварга/ 2. Эрдэнэбаатарын Бат-Эрдэнэ /ҮБТДС/ 3. Лхагвасүрэнгийн Одбаяр /Рояаль ОУДС/, Амарбатын Баянмөнх /ҮБТДС/

Холбоотой мэдээ