Алба хаагчид өвлийн хувцсанд шилжив

Монголын мэдээ | Хууль
bolor@montsame.mn
2019-10-26 12:15:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын даргын тушаалаар Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчдыг энэ сарын 18-ны өдрөөс хүйтний улирлын хувцсанд шилжүүлэхээр болсон.

Үүнтэй холбогдуулан ОБЕГ, ГСХ болон нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын алба хаагчдын хувцасны үзлэгийг өчигдөр зохион байгууллаа. Үзлэгээр алба хаагчдын дүрэмт хувцасны жигдрэлт, цэрэгжилтийг шалгасан байна.

Харин орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагууд бүс нутгийн онцлогт тохируулан хүйтний улирлын хувцсанд шилжиж, хувцасны үзлэгийг зохион байгуулж байгаа аж.


Холбоотой мэдээ