Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгчид дөрвөн хуульч нэр дэвшив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2019-10-26 17:21:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хуульчдын холбооны ээлжит IV их хурал өнөөдөр болж байна.

Тус хуралд 525 хуульч төлөөлөгчөөр оролцож буй бөгөөд хурлаар дараах 8 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм. Үүнд:

1.    Хуульчдын холбооны Зөвлөлийн үйл ажиллагааны тайлан;                             

2.    Мэргэжлийн хариуцлагын хорооны үйл ажиллагааны тайлан;

3.    Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны тайлан;

4.    Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан;

5.    Хуульчдын холбооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;

6.    Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүнийг батламжлах, чөлөөлөх;

7.    Мэргэжлийн хариуцлагын хорооны бүрэлдэхүүнийг батламжлах, чөлөөлөх;

8.    Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх.

Хуульчдын холбооны ерөнхийлөгчид хуульч Н.Баасанжав, Н.Ариунболд, Ж.Батзоригт, Б.Өнөмөнх нар нэр дэвшиж буй юм. Одоогоор нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна.

Холбоотой мэдээ