Яармагт явган зорчигч гэрлэн дохиог удирдах боломжтой болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-10-26 10:41:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Яармагт явган зорчигч удирдах боломжтой гэрлэн дохио энэ сарын 21-ний өдрөөс эхлэн ажиллаж байна.

Уг товчлуурыг явган зорчигч гарцаар гарах үедээ дарахад ямар гэрэл асаж байгаагаас шалтгаалан 15-20 секундын дараа ногоон гэрэл асах юм. Мөн энэ товчлуур нь явган зорчигч байхгүй тохиолдолд улаан гэрэл асаж, жолооч нар шаардлагагүй зогсолт хийлгүй, замын хөдөлгөөний эрчим нэмэгдэх сайн талтай аж.

Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр, “Улаанбаатар хотод нийтдээ гэрлэн дохиогоор зохицуулдаг явган хүний уулзвар 50 гаруй байдаг. Эхний ээлжинд явган зорчигчийн хөдөлгөөн багатай, товчлуур суурилуулж болохуйц долоон байршилд дохиоллыг байршуулсан. Ер нь цаашид явган зорчигчийн хөдөлгөөний эрчим багатай, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихтэй байршлуудад нэмж тавихаар төлөвлөж байна” хэмээв.

Гэрлэн дохионы товчлуурыг Яармагийн гүүрээс Нисэхийн тойрогт байрлах зургаан гарцны уулзварт байрлуулсан байна.

Холбоотой мэдээ