Баянхошуу орчимд агаар цэвэр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-10-28 08:57:33
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг цэгүүдээс ирүүлсэн мэдээгээр, өнөөдөр өглөөний 9 цагийн байдлаар Баянхошуу, Монгол газар, 100 айл орчимд агаар цэвэр буюу чанарын индекс 39-48 байна. Бусад байршилд агаар хэвийн ба бага бохирдолтой буюу чанарын индекс 52-177 байна.  


Агаарын чанарын индекс 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй юм. Харин ДЭМБ-ын тогтоосноор агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, гадаа биеийн хүчний ажил хийхгүй байхыг зөвлөдөг.

Холбоотой мэдээ