Монгол орны амьтан, ургамлыг хагас зуун жил судалсан экспедицийн орос эрдэмтдийг шагнав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор Монгол, Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн Оросын талын эрдэм шинжилгээний удирдагч, академич В.В.Рожнов, экспедицийн Оросын талын дарга С.Н.Бажа, орлогч дарга Н.И.Дорофеюк, А.Д.Гунин, тэргүүлэх программист А.В.Андреев нарыг шагнажээ. Шагналыг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин гардуулсан байна.
1169 өдөр