Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендерийн тэгш байдлыг хангах талаар санал солилцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-02-21 09:10:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 58 дахь удаагийн бага хурлын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дэлхийн зарим улс орны эмэгтэй Гадаад хэргийн сайд нартай уулзав.


Эмэгтэй Гадаад хэргийн сайд нар НҮБ-ын Ерөнхий Ассамблей болон бусад олон улсын бага хурлуудын үеэр уламжлал болгон тогтмол уулзалт зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн Аюулгүй байдлын бага хурлын үеэр эмэгтэй Гадаад хэргийн сайд нар дахин уулзаж, даян дэлхийн энх тайван аюулгүй байдал, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендерийн тэгш байдлыг хангах талаар санал солилцлоо.


Сайд нар цаашид уулзалтын үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, харилцаа хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх, шинэ агуулга, хэлбэрээр улам баяжуулахаар санал нэгдэв.

Холбоотой мэдээ