Доройтсон бэлчээрийн 50 хувийг нөхөн сэргээхийг уриалав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Стокхолм хотноо болсон байгаль орчны асуудлаарх “Стокхолм+50” олон улсын бага хурлын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN), Дэлхийн байгаль хамгаалах холбоо (WWF), Бэлчээрийн болон нүүдлийн мал аж ахуйн олон улсын жилийн Олон улсын дэмжигчдийн бүлэг (IYRP) хамтран тусгай хурал зохион байгуулав.
1072 өдөр