Гадаад худалдааны нэгдсэн санд 1000 гаруй мэдээллийг багтаажээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад Гадаад худалдааны мэдээллийн нэгдсэн сан ажиллаж байна. Манай улс экспорт, импортыг нэмэгдүүлэх, цаашлаад гадаад худалдааг тэлэх зорилгоор Гадаад худалдааны Үндэсний мэдээллийн нэгдсэн санг ашиглалтад оруулаад байна. Уг мэдээллийн санд Монгол Улсын хилээр нэвтэрч буй бүх төрлийн бараа, бүтээгдэхүүний мэдээлэл, дамжин өнгөрөх тээвэр, гадаад худалдаатай холбоотой бүх хууль эрхзүйн баримт бичиг, тогтоомж зохицуулалт багтжээ. Ингэснээр бизнес, худалдаа эрхлэгч нар экспорт, импортын үйл ажиллагаа явуулахын тулд олон газраар орж хандахгүй, нэг цонхоор бүх асуудлаа шийдэх боломжтой болж байна.
354 өдөр