Элчин Сайд Я.Ариунболд Канадын экспортыг дэмжих байгууллагын төлөөлөгчтэй уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-09-16 09:57:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболд Канадын экспортыг дэмжих байгууллага (EDC)-ын Тэргүүн дэд ерөнхийлөгч Свэн Лист, олон улсын бизнес хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгч Жорж Монизэ, төслийн санхүүжилтийн газрын захирал Ешли Глэн нарыг энэ сарын 15-нд хүлээн авч уулзав.


Уулзалтаах эдийн засгийн хамтын ажиллагааг  өргөжүүлэх, Канад Улсын хөрөнгө оруулалтыг улам нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдыг тогтвортой дэмжих, хамгаалах талаар санал солилцлоо. 


Элчин Сайд Я.Ариунболд манай улсын эдийн засгийн төлөв байдал болон гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлогын  талаар танилцуулав. Тэргүүн дэд ерөнхийлөгч Свэн Лист хөрөнгө оруулалтын тогтвортой орчин, хөрөнгө оруулагчдын итгэлийг бий болгох, Оюу толгой төслийг сайн жишиг болгож таниулах нь хөрөнгө оруулагчдыг татахад чухал болохыг онцоллоо. 

Холбоотой мэдээ