Бразил, Монголын найрамдлын бүлгийг шинэчлэн байгуулахыг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2022-06-03 17:33:39
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Элчин сайд Ш.Батцэцэг 2022 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Конгрессын дээд танхим буюу Сенатын танхимын гишүүн ноён Эспиридиаун Аминтай уулзаж, Монгол, Бразилийн хууль тогтоох дээд байгууллагууд хоорондын хэлхээ холбоог нэмэгдүүлэх, парламент хоорондын харилцаагаар дамжуулан хоёр талын хамтын ажиллагааг харилцан ашигтай салбаруудад өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.


Уулзалтын үеэр Элчин сайд Ш.Батцэцэг Монгол Улсын Их хурал дахь Монгол, Бразилийн парламентын бүлгийн дарга Ц.Сандаг-Очирын мэндийг уламжилж, Бразилийн Конгресст Бразил, Монголын найрамдлын бүлгийг шинэчлэн байгуулах асуудлыг судлан үзэхийг хүсэв. Сенатор Э.Амин энэхүү чухал механизмыг бий болгохын төлөө хичээн ажиллахаа илэрхийлж, ИЖБ-ээ өргөн барьсан Элчин сайд Ш.Батцэцэгт ажлын амжилт хүсэв.

Холбоотой мэдээ