Элчин сайд Л.Саянаа Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-06-03 15:22:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Умард Македон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Саянаа тус улсын Ерөнхийлөгч Стево Пендаровскид өнгөрсөн сарын 27-нд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.


Элчин сайд Л.Саянаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч С.Пендаровскид уламжилж, Монгол Улс, Умард Македонын найрсаг харилцааг цаашид улам бэхжүүлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.


Ерөнхийлөгч С.Пендаровски хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн уламжлалтай, найрсгаар хөгжиж ирснийг онцлон тэмдэглэж, Элчин сайдад үүрэгт ажилдаа албан ёсоор орж буйд нь баяр хүргэн  ажлын амжилт хүсэв.

Холбоотой мэдээ