Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Шведийн Гадаад хэргийн сайдтай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-02-21 09:22:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 58 дахь бага хурлын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Шведийн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Анн Линдэтэй уулзав.


Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс “КОВАКС” хөтөлбөрийн хүрээнд 1.3 сая тун Файзер, АзтраЗенека вакцин хүлээн авч, иргэдээ дархлаажуулах ажлыг зохион байгуулсныг дурдаж, цар тахлын хүнд үед Швед улс тус хөтөлбөрт хувь нэмрээ оруулсанд талархал илэрхийлэв.


Талууд ардчилал, хүний эрх, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны талаар олон улсын тавцанд нягт хамтран ажиллаж ирснийг тэмдэглэж, цаашид олон улсын томоохон хурал, арга хэмжээний үеэр уламжлал болгон зохион байгуулж ирсэн эмэгтэй Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үйл ажиллагааг идэвхжүүлэх, шинэ агуулга, хэлбэрээр баяжуулж ажиллахаар санал нэгдэв.

Холбоотой мэдээ