Энэтхэг улстай харилцаа холбоо, эрчим хүчний салбарт хамтран ажиллах талаар санал солилцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭУлаанбаатар /МОНЦАМЭ/. Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 58 дахь удаагийн бага хурлын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Энэтхэг Улсын гадаад хэргийн сайд др.Субраманяам Жайшанкартай уулзав.
Уулзалтаар талууд Монгол Улс, БНЭУ-ын Стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт тогтвортой хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэж, цаашид мэдээлэл харилцаа холбоо, эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар санал солилцов. Түүнчлэн цаашид дэлхий нийтийг хамарсан цар тахлаас шалтгаалан зогсонги байдалд ороод байсан дээд, өндөр түвшний харилцан айлчлалуудыг сэргээж, холбогдох байгууллагуудын Зөвлөлдөх уулзалтуудыг идэвхжүүлэхээр санал нэгдэв.