Хөсөг трейдээс Ажилчны гудамжны уулзвар хүртэлх замыг хааж засна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-07 09:26:17

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянгол дүүргийн Хөсөг трейдийн баруун урдаас Ажилчны гудамжны уулзвар хүртэлх 0.7 км авто замыг засна.


Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замыг өргөтгөх хүрээнд засах энэ авто замыг энэ сарын 9-ний 23:00 цагаас 13-ны 6:00 цаг хүртэл хаах юм. Иймд жолооч нар дээрх хугацаанд бусад гудамж замыг сонгож хөдөлгөөнд оролцохыг зөвлөжээ. 

Холбоотой мэдээ