“Эх хэлний хяналтын зөвлөл” байгуулна
Дархан-Уул / МОНЦАМЭ / Дархан-уул аймагт эх хэлний хэрэглээнд хяналт тавих зөвлөл байгуулахаар боллоо. Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Хүүхдийн Номын ордон хамтарч “Эх хэлний зөв хэрэглээ-Хотын соёл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийн төгсөлд ийн шийджээ. Энэ сарын 10-ны өдөр болсон уг хэлэлцүүлэгт аймгийн ЗДТГ, Иргэний танхим, Захирагчийн алба, болон Төв Номын сан, Захирагчийн алба, төрийн байгууллагуудын бичиг хэргийн ажилтнууд, боловсролын салбарын төлөөллүүд, Дархан сумын ЗДТГ, багуудын ИНХ, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд, хэвлэлийн компаниуд, иргэдийн төлөөллөөс бүрдсэн 60 гаруй хүн оролцож эх хэлний зөв хэрэглээний талаар хэлэлцжээ.
2543 өдөр