Ажил хүлээлцүүлж, цол гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-01-04 16:43:18

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Цагдаагийн Ерөнхий Газрын /ЦЕГ/ Эрүүгийн Цагдаагийн Албаны дэд дарга бөгөөд Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир, ЦЕГ-ын даргын 2018.12.31-ний өдрийн Б/938 дугаар тушаалаар тус Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Дэд дарга бөгөөд Эрүүгийн тасгийн даргаар томилогдсон цагдаагийн хошууч Ц.Отгондаваагийн ажлыг хүлээлцүүллээ. 
Түүнчлэн ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2018 оны Б/889, Б/934 дугаар тушаалуудаар харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ш.Амарбаясгалан, Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлагч Ч.Одбаяр, мэдээлэл хүлээн авагч, жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлагч Б.Ганзориг нар дэслэгч цолоор шагнууллаа.

Офицерийн бүрэлдэхүүнд орж дэслэгч цолоор шагнуулсан алба хаагчдын цолыг ЦЕГ-ын ЭЦАлбаны дэд дарга бөгөөд Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Х.Алтанхуяг нар гардуулан өгөв
Мөн үеэр ЦЕГ-ын Хүндэт жуухаар Эрүүгийн Цагдаагийн Тасгийн цагдаа, нохойн төлөөлөгч ахлах ахлагч Г.Олзбаяр шагнууллаа. 
Дашрамд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар нь “Удирдлагын манлайлал, алба хаагчдын сахилга хариуцлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх” зорилт тавин ажиллаж байгаа талаар аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ