Коронавирусний халдварын тохиолдол 127-оор нэмэгджээ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт 367 шинжилгээ хийгдсэнээс коронавирусний халдварын 127 тохиолдол илэрлээ. Үүнээс аймгийн төв Есөнбулаг суманд 70, Баян-Уулд 5, Бугатад 9, Чандманад 5, Халиунд 3, Бигэрт 3, Алтайд 8, Цээлд 1, Шаргад 1, Даривд 6, Гуулинд 2, Жаргаланд 6, Тонхил 8 бүртгэгдэж аймгийн хэмжээнд 4315 хүн ковидын халдвараар өвчилсөн байна.
974 өдөр