"Оны онцлох хүүхэд"-ийг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-01-29 12:32:59

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд жил бүр хүүхдийн авьяас чадвар, давуу тал, амжилт ололт, зөв үлгэр дуурайлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Оны онцлох хүүхэд"-ийг шалгаруулдаг.

2021 оны “Оны онцлох хүүхэд”-ийн шалгаруулалтад 18 сум, 2 тосгоноос материал хүлээн авч, тодорхой шалгуурыг үндэслэн шилдэг хүүхдүүдийг тодруулан нэгдүгээр сарын 28-нд батламжийг нь гардууллаа. Биеийн тамир, спорт бие бялдрын хөгжил, техник сэтгэлгээ шинийг сэдэх санаачилга, урлаг, уран бүтээл, хүмүүнлэг энэрэнгүй үйлстэн, байгаль хамгаалал-эрүүл аюулгүй орчин, эх орны түүх-соёл, өв уламжлал, сурлагын амжилт, хүүхдийн өөрөө удирдах байгууллага номинациудаар шалгаруулсан тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлж, шилдэг сурагчдыг танилцууллаа. Тодруулбал, 

1. Техник сэтгэлгээ, шинэ санал, санаачилга, бүтээлч байдал төрөлд Буянтын Маргад /Тонхил сумын ЕБС-ийн 12Б ангийн сурагч/

2. Сурлагын амжилтын төрөлд Эрдэнэбилэгийн Дэмүүл /Дарви сумын ЕБС-ийн 7А ангийн сурагч/

3. Урлаг, уран бүтээлийн төрөлд Тэгшжаргалын Төгөлдөр /ЕБС-ийн 4-р сургуулийн 6А ангийн сурагч/

4. Биеийн тамир спортын төрөлд Отгонбаатарын Оюунчимэг /Лицей сургуулийн 10 дугаар ангийн сурагч/ 

5. Эх орны түүх соёл, өв уламжлал төрөлд Нямлхагвын Бат-Эрдэнэ, /Хантайшир Эрдэм цогцолбор сургуулийн 12Б ангийн сурагч/

6. Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин төрөлд Ууганбаатарын Ану-Үжин /ЕБС-ийн 2-р сургуулийн 12А ангийн сурагч/

7. Хүмүүнлэг энэрэнгүй үйлс төрөлд Эрдэнэбаатарын Мөнхзул, /ЕБС-ийн 3-р сургуулийн 12Б ангийн сурагч/

8. Хүүхдийн оролцооны, өөрөө удирдлагын байгууллага төрөлд Баян-Уул сумын “Номын зууч” клуб шалгарсан Шагналыг клубийн тэргүүлэгч гишүүн Цогбадрахын Дүүрэнжаргал Баян-Уул сумын ЕБС-ийн 11А ангийн сурагч шалгарсан бол аймгийн Засаг даргын жуухаар:

Бямбасэнгийн Лочин /ЕБС-ийн 3-р сургуулийн 11А ангийн сурагч/

Доржнямбуугийн Энхнасан /Бигэр сумын ЕБС-ийн 1-р ангийн сурагч/ нар шагнуулав. 

Холбоотой мэдээ