Хоёрдугаар сургуульд “Хөдөлмөр сургалтын танхим” байгуулжээ

ОРОН НУТАГТ | Говь-Алтай
185@montsame.mn
2022-01-24 17:46:31

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль хамтран Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгөөр “Хөдөлмөр сургалтын танхим”-ыг байгууллаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалаар Ерөнхий боловсролын сургуулиудын 8-12 дугаар ангийн суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох “Хөдөлмөр сургалтын танхим”-ыг аймаг бүрт байгуулж байгаа аж. 

Говь-Алтай аймгийн хувьд Ерөнхий боловсролын сургуулиудаас Төрийн хошой соёрхолт, эрдэмтэн зохиолч Чадраабалын Лодойдамбын нэрэмжит сургуулийг сонгож “Хөдөлмөр сургалтын танхим”-ыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гийн хөрөнгө болох 11,9 сая төгрөгийн санхүүжилтээр байгуулжээ. Уг танхимаар суралцагчдад олон төрлийн сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах юм. Тухайлбал, 

- Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт

- Хөдөлмөрийн харилцааны талаарх ерөнхий мэдлэг олгох сургалт 

- Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын танилцуулга 

- Хөдөлмөрт бэлтгэх сургалт 

- Гарын ур дүй хөгжүүлэхэд чиглэсэн сургалтууд явуулах ажээ. 


Холбоотой мэдээ