“Аймгийн аварга малчин”-аар 110 малчин шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-01-24 16:48:26

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Жил бүр сар шинийн баярын өмнөхөн аймгийн аварга малчин, саальчин, тариаланч, хадланч шалгаруулдаг билээ. Энэ жил “Аймгийн аварга малчин”-110, “Аймгийн аварга саальчин”-7, "Аймгийн аварга тэмээчин"-1, “Аймгийн аварга тариаланч”-4, “Аймгийн аварга хадланч”-2 тус тус шалгарсныг ЗДТГ-аас танилцууллаа.

Мал сүргээ өсгөн үржүүлэхийн зэрэгцээ улс, аймаг, орон нутгийн нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмэр, хэчнээн туслах малчин аван ажиллуулж, малжуулсан, малынхаа үүлдэр угсаа, ашиг шимийг хэрхэн нэмэгдүүлж буй байдал гэх мэт шалгуур үзүүлэлтийг хангасан малчдыг аварга малчнаар шалгаруулсан байна. 



Холбоотой мэдээ