Өнгөрсөн хоногт халдвараар өвчилсөн 162 хүн эдгэрчээ

ОРОН НУТАГТ | Говь-Алтай
185@montsame.mn
2022-01-29 12:56:25

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд коронавирусний халдвар илрүүлэх 375 шинжилгээ хийснээс хүүхэд 39, насанд хүрэгч 89 нийт 128 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын улмаас 304 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас хүнд 3, хүндэвтэр 115, хөнгөн оноштой 186 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд өнгөрсөн хоногт 162 хүн эдгэрсэн тухай ЭМГ-аас мэдээллээ. 

Түүнчлэн тус аймгийн хэмжээнд дархлаажуулалтын нэгдүгээр тунд 39561, хоёрдугаар тунд 37430, гуравдугаар тунд 16463, дөрөвдүгээр тунд 1020 иргэн хамрагдаад байгаа аж.

Сүүлийн өдрүүдэд жирэмсэн эх, өндөр настнуудын өвчлөл эрс нэмэгдэж байгаа тул хайртай хүмүүсээ халдвараас сэргийлж, тархалтыг бууруулахад иргэн таны оролцоо хамгийн чухал юм. Онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг онцгойлон анхааруулав.


Холбоотой мэдээ