Байгалийн өвөрмөц тогтоц "Есөн тогоо"
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт орших өвөрмөц тогтоцтой байгалийн үзэсгэлэнт газрын нэг бол “Ээж Хайрхан уул” юм. Ээж хайрхан ууланд гадаад дотоодын аялагчдыг татах байгалийн өвөрмөц тогтоц ховор сонин үзмэрүүд олон бий. Тухайлбал: Чулуулгийн судал даган тогтсон 9 тогоон хонхортой, Ембүү хаданд, мэлхий хад, эхийн хэвлий хад, тагтаа хад, хүүхэн хэл, театрын суудал, түшмэдийн суудал, боов хад зэрэг сонин тогтоц бүхий хаднууд бий.
1240 өдөр