Говь-Алтай аймгаас таван малчин Улсын аварга цол хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-01-26 15:01:40

Говь-Алтай /МОНЦАМЭ/. XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн босгон дээр Говь-Алтай аймгаас таван малчин Улсын аварга цол хүртлээ.

Нэгдүгээр сарын 26-ны өдрийн Засгийн газрын шийдвэрээр Говь-Алтай аймгаас хошой аварга малчин-1, аварга малчин-5, аварга тариаланч-1 тодорлоо. Тодруулбал,

Улсын хошой аварга малчнаар Халиун сумын Чацран багийн малчин Банзрагчийн Мулч, Улсын аварга малчнаар Жаргалан сумын Бүрэн багийн малчин Чулуунбаатарын Лхагваа, Тайшир сумын Далан багийн малчин Дэлгэрийн Батболд, Тонхил сумын Алтан соёмбо багийн малчин Бат-Очирын Мянганбаяр, Төгрөг сумын Тунгалаг багийн малчин Тардадын Чулуунбаатар, Цээл сумын Жаргалт багийн малчин Чулуунбатын Гансүх, Улсын аварга тариаланчаар Бигэр сумын иргэн Ивановийн Болдбаатар нар шалгарсан байна.


Холбоотой мэдээ