Есөнбулаг сумын аварга малчин, тариаланч, алдарт уяачид тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-01-20 22:27:17

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын аварга малчин, тариаланч, алдарт уяачид тодорлоо.

Сар шинийн босгон дээр хөдөө аж ахуйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй малчид, тариалан эрхлэгч, уяачдын хөдөлмөр зүтгэлийг үнэлэн шилдгээр шалгаруулдаг билээ. Энэ жил Есөнбулаг сумын “Аварга малчин”-аар Наран багийн малчин Наранхүүгийн Цолмон,  Сүрэнжавын Баянмөнх, Рашаант багийн малчин Дэлэгийн Отгонбаяр, Харзат багийн малчин Амгалангийн Баттөмөр шалгарлаа.

Харин “Аварга тариаланч” Дэмчигийн Дэмбэрэл,  “Сумын алдарт” уяач  Жадамбын  Гантөмөр  нар шилдгээр шалгарсан тухай Есөнбулаг сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ