Өнгөрсөн хоногт 67 хүүхэд коронавирусний халдвараар өвчилжээ

ОРОН НУТАГТ | Говь-Алтай
185@montsame.mn
2022-01-27 13:35:56

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд коронавиурсний халдвар илрүүлэх 433 шинжилгээ хийснээс хүүхэд 67, насанд хүрэгч 130 нийт 197 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын улмаас 285 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас нэн хүнд 1, хүнд 6, хүндэвтэр 122, хөнгөн оноштой 156 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд өнгөрсөн хоногт 120 хүн эдгэрсэн тухай ЭМГ-аас мэдээллээ. 

Түүнчлэн тус аймгийн хэмжээнд дархлаажуулалтын нэгдүгээр тунд 39561, хоёрдугаар тунд 37427, гуравдугаар тунд 16414, дөрөвдүгээр тунд 956 иргэн хамрагдаад байгаа аж.

Сүүлийн өдрүүдэд жирэмсэн эх, өндөр настнуудын өвчлөл эрс нэмэгдэж байгаа тул хайртай хүмүүсээ халдвараас сэргийлж, тархалтыг бууруулахад иргэн таны оролцоо хамгийн чухал юм. Онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг онцгойлон анхааруулав.


Холбоотой мэдээ