Архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг ирэх сарын нэгэн хүртэл хориглов
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Баян-Агт суманд архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг ирэх сарын 01-ний өдөр хүртэл нэг сарын хугацаатай хоригложээ. Сумын Засаг даргын шийдвэрийг зөрчсөн тухай иргэдээс гаргасан санал, хүсэлт, мэдээллийг цагдаагийн байгууллагатай хамтран шуурхай шалган холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах аж.
1921 өдөр