Сум хөгжүүлэх сангаас 22 төсөлд зээл олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-05-27 11:53:16

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган суманд сум хөгжүүлэх сангаас иргэдээс ирүүлсэн 22 төслийг дэмжиж 260,2 сая төгрөгийн зээл олголоо.

            - Иргэдийн амьжиргааг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг цаашдаа өөрөө өөрийгөө тэтгээд аваад явах боломжтой бизнесийг дэмжихэд түлхүү анхаарсан. Зээлийг зориулалтын дагуу зарцуулж, эргэн төлөлтийг хугацаанд нь төлж байхыг зээл авсан аж ахуйн нэгж, иргэдэд даалгаж, төслийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох хүмүүст даалгалаа гэж тус сумын Засаг дарга Д.Наранбаяр ярилаа.

Тус суманд уран хатгамал, оёдол, спорт болон ажлын хувцасны үйлдвэрлэл, хөргүүртэй зоорь, дугуй засвар, хэвлэх үйлчилгээ, мах сүүний фермер, барилгын материал үйлдвэрлэл, арьс шир боловсруулах үйлдвэр, алт мөнгөн эдлэлийн дарханы цех байгуулах зэрэг зориулалтын төсөлд нийтдээ 124 ажлын байр шинээр бий болгохоор сум хөгжүүлэх сангийн зээлийг олгосон байна.

Холбоотой мэдээ