БУЛГАН: Урьдчилсан байдлаар 1 га-гаас дунджаар 11.9 цн ургац хураан авахаар тогтоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-09-09 17:34:25

Булган, 2025 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Тэшиг, Хутаг-Өндөр, Бугат, Сэлэнгэ, Хангал сум ургац хураалтад бэлтгэж, үтрэмийн бэлэн байдал 80-88 хувь, техникийн засвар 92-96 хувийн гүйцэтгэлтэй байна.


Үр тарианы болц жигдэрсэн, урьдчилсан балансаар 1 га-гаас дунджаар 11,9 цн ургац хураан авахаар тогтоогоод байна.

 

Аймгийн Засаг даргын “Мал аж ахуйн болон төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл, хадлан тэжээл, ургац хураалтын ажилтай танилцах эрчимжүүлэх” удирдамжийн дагуу 5 ажлын баг сумдад ажиллаж байна. Тус ажлын багт ХХААГ-ын МАА-н хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнүүд хамтран ажиллаж байгаа юм.


ХХААГ-ын МАА-н хэлтсийн дарга М.Жавзандолгороор ахлуулсан ажлын баг Бор булангийн хадлангийн талбайг үзэж, хадланчидтай уулзаж, санал хүсэлтийг нь сонссон байна. Бор булан төслийн гүйцэтгэгч "Усны барилга" ХХК-ийн ажлын гүйцэтгэл 80 хувьтай явж байна.




Холбоотой мэдээ