Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-10 11:35:48

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр тохиож байна.


УИХ-аас 1996 онд 33 тоот тогтоол гаргаж, жил бүрийн энэ өдөр төрийн өндөр дээд албан тушаалтнууд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж хөшөөнд цэцэг өргөх ёслолыг зохион байгуулах болсон юм. Тэгвэл өнөөдөр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж болон нам, төрийн удирдлагууд, алба хаагчид, хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн хөшөөнд цэцэг өргөлөө.


Энэ өдөр нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн амиа алдсан олон мянган иргэний гэгээн дурсгалыг хүндэтгэх, тэдний гэр бүл үр хүүхдэд хүндэтгэл илэрхийлэх цаашлаад түүхийн сургамжийг хойч үедээ сануулах ач холбогдолтой. Хэлмэгдүүлэлтийн хамгийн их хор хохирол учруулсан үе нь 1937-1939 он байжээ. Энэ үеийн хэлмэгдүүлэлтэд тухайн үеийн төр засаг, нам, цэрэг арми, улс төрийн удирдлагад ажиллаж байсан олон мянган хүн өртөж амь насаа алдсан аж.


1937 оноос эхлэлтэй хэлмэгдүүлэлтэд хоёр жилийн дотор 30 мянга орчим хүнийг буудан хороосон гэх баримт байдаг аж. Тодруубал, нийт 31652 хүн хэлмэгдсэнээс, 18775 буюу 59.7 хувь нь лам хувраг13827 буюу 73.6 хувь нь цаазын ялаар шийтгүүлсэн, 4039 буюу 21.5 хувь нь хорих ялаар шийтгүүлжээ. Хэлмэгдүүлэлт өрнөсөн хугацаанд 1250 орчим сүм хийдийг устгасан гэх статистик бий. 




















Холбоотой мэдээ