Зуншлага тааруу байгаагаас нүүдэл хийж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-05-20 00:00:39

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн өмнө зүгийн суманд зуншлага тааруу байгаагаас өөр нутаг руу отор нүүдэл хийхээс өөр аргагүй болжээ. Дашинчилэн сумын Засаг дарга Д.Луттөмөр:

          - Бороо хур багатай гандуу, шороон шуурга ихтэй байна. Баяннуур сумын нутаг болон өөрийн сумын зах Туул гол бараадан малчид малаа оторлож эхэлж байна. Хаваржилт тавгүй мал тэвээрэг суухгүй хүндхэн байна. Өвөрхангай аймгийн малчид малтайгаа орж ирж өвөлжсөнөөс бэлчээр их хэмжээгээр талхлагдсан. Өөр аймгийн малчид отрын бүс нутагт өвөлжих байдлаар орж ирээд одоо нутаг бэлчээр чөлөөлөхгүй байна. Энэ жил зуншлага тааруу эхэлж байгаагаас мал аж ахуйн байдал хүнд байна гэж ярилаа.

          Тус сум оны эхэнд 261,8 мянган мал тоолуулсан бөгөөд энэ хавар 107,0 мянган төлөөр сүргээ өсгөөд байна. Малчид газрын гарц гайгүй газар сонгон нүүдэл хийж, малд махан тарга авахуулах отор хийж эхэлжээ.

Холбоотой мэдээ