Химийн хортой бодис эрүүл мэндэд нөлөөлж болзошгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Булган аймагт химийн хортой болон аюултай бодисыг хадгалах, тээвэрлэх, устгах зориулалтын агуулах, төхөөрөмж байхгүй гэж аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Хос-Эрдэнэ хэллээ.
Химийн бодисыг стандартын шаардлага хангахгүй газар хадгалж байгаагаас
орчны болон хүн амын эрүүл мэндэд хортойгоор нөлөөлж болзошгүй байгаа аж. Тус аймгийн
хэмжээнд мэргэжлийн хяналтын газар, мал эмнэлгийн газар, “Тавтын алт” ХХК болон
ерөнхий боловсролын долоон сургуульд нийт 32 нэр төрлийн 370 ширхэг савлагаатай
бодис хадгалагдаж байна. Үүний 129 нь хатуу, 68 нь хуурай, 173 нь шингэн химийн
бодис байна.
Аймгийн
мэргэжлийн хяналтын газар химийн хортой бодисыг хадгалах агуулах барих,
халдвартай хог хаягдлыг устгах, сургуулийн химийн кабинетыг зориулалтын тоног
төхөөрөмжөөр хангах зэрэг асуудлыг шийдэж хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах,
сурах бололцоогоор хангах хэрэгтэй гэсэн
саналыг аймгийн ИТХ-д тавьсан байна. 1980-1994 онд мал эмнэлгийн хашаанд
химийн бодисыг барилга, хашаа саравч,
газарт булж хадгалдаг байсны нөлөөгөөр аймгийн төвд агаарын болон хөрсний
бохирдол үүссэн гэж үздэг.