Төмс, хүнсний ногооны тариалалт эхэллээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-05-15 10:31:58

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ хаврын төмс, хүнсний ногооны тариалалт эхэлж, аймгийн хэмжээнд нийт 8.8 га талбайд тариалалт хийсэн байна гэж аймгийн Статистикийн хэлтэс мэдээллээ.

Тус аймгийн ногоочид төмс 3.0, хүнсний ногоо 5.8 га талбайд тариалаад байна. Хүнсний ногооны хувьд лууван 0.4, шар манжин 2.0, хүрэн манжин 0.1, сонгино 3.2, өргөст хэмх 0.05, улаан лооль 0.04, чинжүү 0.01 га талбайд тус тус тариалжээ. Өмнөх оны мөн үед төмс, хүнсний ногооны тариалалт эхлээгүй байсан гэж статистик мэдээлэлд дурдлаа.

Холбоотой мэдээ