Орлого багатай иргэдийг ажлын байраар хангалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-05-16 19:30:09

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хялганат тосгоны Захирагчийн алба амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлогтой 51 өрхийн амьдралыг судлан, хүнс болон ажлын байраар хангах ажил зохион байгуулжээ.

          - Хоол хүнсний дутагдалд орж болзошгүй, бага насны хүүхэдтэй өрхийг анхааралдаа авч хүнсний дэмжлэгт хамрагддаггүй, хүнсний дутагдалтай байгаа таван өрхийн 22 хүнд хоол хүнс олголоо. Мөн хүнсний хомсдолд орж болзошгүй найман өрхөд сайн дураараа хоол хүнсний дэмжлэг үзүүлэх хүсэлтэй иргэдийн тусламжийг зуучиллаа гэж Тосгоны Захирагчийн орлогч А.Сод-Эрдэнэ ярилаа.

            Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн 40 иргэнийг өнгөрсөн сараас эхлэн төв суурин газрын орчны бохирдлыг арилгах хог цэвэрлэгээ, тосгоны тохижилт, өнгө үзэмж нэмэгдүүлэх түр ажлын байраар хангасан байна.

Холбоотой мэдээ