“Бид хариуцлагатай иргэд” аян зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-05-14 21:49:21

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, “Covid-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор “Бид хариуцлагатай иргэд” аян зохион байгуулж байна.

          - “Хариуцлагатай иргэн байж, халдварт өвчнөөс хамтдаа сэргийлье” уриалгатай аяныг хоёр сарын хугацаатай зарлаад байна. Covid-19” халдвараас урьдчилан сэргийлэх талаар авч байгаа дээд шатны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх, аяны хүрээнд иргэдийн мөрдөж байх зүйлийг хэвшүүлэхэд хяналт тавьж ажиллаж байна гэж тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Батцэцэг ярилаа.

Иргэд амны хаалт тогтмол зүүх, төрийн  албан хаагчид халдвараас сэргийлэх зөвлөмийг ягштал биелүүлэн гар ариутгах зэрэг ажлыг үлгэрлэх, халдвар хамгааллын дэглэм сахиагүй иргэнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага үйлчлэхгүй байхыг мөрдлөг болгож ажиллах юм. Мөн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг нийтийн эзэмшлийн газар олноороо цуглахгүй байхыг иргэдэд анхааруулж төрийн байгууллагаас хяналт тавьж байгаа аж.

Холбоотой мэдээ