Цэргийн дүйцүүлэх албыг 37 иргэн хаахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-05-20 15:43:32

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид тус аймагт 2020-2021 онд цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаах иргэдийн тоог баталлаа.

Цэрэг татлагын товчоо, Цэргийн штабын санал дүгнэлт, иргэдийн өргөдөл хүсэлтийг харгалзан 37 иргэнийг дүйцүүлэх алба хаалгах болжээ. Цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаах хүсэлт гаргасан иргэдийг хяналтын тоонд багтаан журмын дагуу тэнцүүлэн авч, цэргийн штаб, хил хамгаалах туслах хүчин, сумын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангид алба хаалгах ажил зохион байгуулахыг цэргийн штабын дарга, хурандаа Х.Золзаяад даалгажээ. 

Холбоотой мэдээ