Өвөлжилт хүндэрсэн сумдад 600 тн өвс үнэгүй, 500 тн тэжээл хөнгөлөлттэй үнээр олголоо
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле тэргүүтэй Шуурхай бүлэг өнөөдөр Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр өвөлжилт хүндэрч байгаа сумуудад 600 тн өвсийг үнэгүй, 500 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлттэй үнээр олгохоор шийдвэрлэснийг дуулгаж эхний цувааны өвс, тэжээлийг гардуулан өглөө.
2706 өдөр