Овоотын уурхай ашиглалтад орсноор 800 гаруй ажлын байр бий болно
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Эрдэнэт-Овоотын төмөр замын бүтээн байгуулалтанд 1500 хүн оролцож, Овоотын уурхай ашиглалтанд орсноор 800 гаруй, Нүүрстэйн орд ашиглалтанд орсноор 200 гаруй хүнийг ажлын байраар хангах гэнэ. Энэ тухай “Аспайр майнинг” компаний гүйцэтгэх захирал Б.Ганбат, ерөнхий геологич Ц.Барсболд нар Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатартай уулзаж өнгөрсөн хугацаанд компанийн орон нутагт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хайгуул, судалгааны дүн мэдээг танилцуулах үеэрээ хэллээ.
2744 өдөр