Багш нарын механик ажилд зарцуулдаг цагийг багасгах шаардлагатай гэв
Дорнод /МОНЦАМЭ/. “Тогвортой хөгжил-Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөний Зүүн бүсийн уулзалт Чойбалсан хотноо өнөөдөр эхлэв. Уулзалтад Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгийн 230 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч, яамны төлөөлөгчид оролцож байна. Тэд “Ерөнхий боловсролын эрх зүйн шинэчлэл”, “Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл”, “Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл”, “Хүүхдийн хөгжил, хамгаалал, хүмүүжил, төлөвшлийн бодлогын чиглэл” гэсэн чиглэлээр зөвлөгөөнд оролцоно.
2710 өдөр