Завханд 3000 гаруй ахмад насны хишиг хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завханд Ахмад настны тухай хуулийн хүрээнд 65 болон түүнээс дээш насны нийт 3130 ахмад настан 267 040 000 төгрөгийн “Насны хишиг”-ээ хүртжээ.
Тухайлбал Завханы 65-69 настай 1023 ахмад настан, 70-79 настай 1558 ахмад настан, 80-89 настай 480 ахмад настан, 90 ба түүнээс дээш настай 69 ахмад настан насны хишиг хүртжээ.
Дашрамд аймгийн Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний газраас аж ахуйн нэгж, байгууллага нь дампуурсан буюу татан буугдсан болон бусад шалтгаанаар харьяалах аж ахуйн нэгж, байгууллага байхгүй болсон 5000 ахмад настанд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг өгсөн байна.
Б.Мягмарсүрэн