ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
Сэлэнгэ аймаг аюулгүйн нөөцөд 3000 боодол өвс, 1000 боодол ногоон тэжээл бэлтгэнэ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин энэ сарын 16-20-нд Сэлэнгэ аймагт ажиллахдаа аймгийн удирдлагуудад орон нутгийн эрчим хүчний үйлдвэр, нийт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өвлийн бэлтгэлийг сайтар хангуулж, нүүрс, түлшийг бэлтгүүлж, шаардлагатай аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, орон сууцны цэвэр бохир ус, дулааны шугам хоолой, авто замын засвар үйлчилгээг хугацаанд нь хийж дуусгах, ургац хураалтад ажиллах хүн хүч, техникийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулан цаг агаарын гамшигт үзэгдлээс ургацаа хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, үерийн улмаас учирсан хохирлын хэмжээ, гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгоход зарцуулсан зардлыг нарийвчлан тогтоох үүрэг чиглэл өгсөн байна.
2066 өдөр