Ахлах ангийн сурагчдын дунд “Дөл” цогцолбор тэмцээн зохиов

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-10-02 16:16:37

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын нэрэмжит цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг Улаангом сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион явууллаа.

Уг тэмцээний зорилго нь өсвөр үеийнхэнд цэрэг, эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлж, зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэхэд оршиж байгаа аж.

Тэмцээнд долоон эрэгтэй, дөрвөн эмэгтэй сурагч нэг тасаг болж оролцож байна. Тасаг бүр Батлан хамгаалах тухай хууль тогтоомжийн мэдлэг, гранат шидэх, жагсаалын бэлтгэл, цэргийн 16 тоот дасгал, эмнэлгийн анхан шатны тусламжийн норматив, буухиа тэмцээн, урлагийн номер, цэрэг эх орны сэдэвт ханын сонин бэлтгэж танилцуулах зэрэг төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулах аж.

Холбоотой мэдээ