Гарааны бизнесийн чиглэлээр зээл авсан залуус амжилттай явна

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-10-02 20:31:58

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн ХХҮГ-ын Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрөөс зээл авсан залуус үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. 

Тэдний нэг болох Э.Нэргүйбаатар нь мод, модон эдлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бүрэн сийлбэртэй таван ханатай монгол гэр урласнаа аймгийн Засаг дарга Н.Ганбямбад танилцууллаа. 

Тус гэрийг дөрвөн сарын турш гар аргаар хийсэн бөгөөд, цуулбар унь, ханатай, баганад нь дөрвөн хүчтэнийг сийлж барын нүд чулуугаар чимэглэжээ. Мөн “Алсын солонго” ХХК-аас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд түүнийг гурав дах жилдээ ажлын байраар үнэ төлбөргүй хангаж үйл ажиллагааг нь дэмжин ажиллаж байна.

Өнгөрсөн жил Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрт дөрвөн баг шалгарч нийтдээ 40 сая төгрөгийн зээл авч үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

Холбоотой мэдээ